Осол гаргаад зугтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-08-31 14:14:53

Энэ сарын 30-ны өдрийн мэдээгээр  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 371 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна.

Эдгээрийн  279 нь  зам тээврийн ослын дуудлага байснаас гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Нийслэлийн   Сүхбаатар дүүргийн  нутаг 100 айлын уулзварт "H.Sonata-5 "маркийн автомашины жолооч нь " T.Spacio" маркийн машины жолооч Э-тэй мөргөлдөөд  ослын газраас зугтсан хэрэг гарчээ. Хөдөө орон нутгийн хувьд Төв аймгийн Баянцагаан сумын зам дээр "T.Prius" маркийн автомашины жолооч Б нь "Kia Bongo" маркийн автомашины жолооч П-тэй мөргөлдөж,  зорчигч 52 настай Б-ийн амь нас хохирч,  дөрвөн зорчигч хүндээр гэмтсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ