ГОВЬ-АЛТАЙ: Улсын хошой аварга малчдын нэрс тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-02-09 11:17:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. XVII жарны "Үзэсгэлэнт болгогч" хэмээх харагчин туулай жилийн босгон дээр Говь-Алтай аймгаас хоёр малчин Улсын хошой аварга малчнаар тодорлоо.


Хоёрдугаар сарын 8-ны Засгийн газрын шийдвэрээр Говь-Алтай аймгаас Улсын хошой аварга малчин-2, улсын аварга малчин-8, улсын аварга тариаланч-1 тодорлоо. Тодруулбал,

 

1. “Улсын аварга малчин”-аар:  

-Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн малчин Дэндэвийн Мөнх,

-Халиун сумын Гүү бариач багийн малчин Гэсэрийн Орoсоо, 

-Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Охины Батаа,

-Бугат сумын Биж багийн малчин Ногооны Нанжид,

-Чандмань сумын Өлзийт багийн малчин Чилхаагийн Довчин,

-Хөхморьт сумын Завхан гол багийн малчин Санжжавын Даваажав,

-Дэлгэр сумын Баян буурал багийн малчин Наранцэцэгийн Сүрэнхорол, 

-Шарга сумын Сундуулт багийн малчин Пэрэнлэйн Ганбаатар нар шалгарсан байна.


Харин “Улсын хошой аварга малчин”-аар: Тонхил сумын Тамч багийн малчин Жамъяашаравын Лоохууз, Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямбаа нар шалгарсан бол “Улсын аварга тариаланч”-аар: Бугат сумын иргэн Мухарын Нямсүрэн нар тодорлоо.

Холбоотой мэдээ