Номч клубынхэн 11 зохиолч яруу найрагчтай уулзалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-01 01:09:46

Завханы Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх “Номч” клубээс зохиолчидтой уулзалт хийгээд дөрвөн сар болж байна.

Дөрвөн сарын хугацаанд тус клубээс клубынхээ болон дэмжигч 187 гишүүнийг аймгаасаа төрөн гарсан 11 яруу найрагч, зохиолчидтой уулзуулжээ.  Эдгээр  уулзалтаар клубынхээ гишүүдэд зохиолчдын уран бүтээлийн төрсөн түүх, уран зохиолын сонирхолтой сэдвүүдээр зохиолчидтой нүүр тулан халуун дулаан яриа өрнүүлэх, зохиолчдын сургаал, сургамжыг сонсгох олон талын боломжийг олгожээ.  “Номч” клуб байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд  өдгөө 170 гаруй гишүүнтэй болжээ. Тус клубт уран зохиолд дуртай залуучууд нэгдэн үйл ажиллагаагаа хүүхэд залуучууд руу хандуулан зохион байгуулдаг  байна.

Б.Мягмарсүрэн /Завхан/

Холбоотой мэдээ