БУЛГАН: “Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс дахин үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-02-14 10:18:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Засаг дарга энэ оныг “Хотын хөгжил-хамтын оролцоо” жил болгон зарлаад байна.

Жилийн ажилтай уялдуулан “Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд тус сумын 40 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, 40,2 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газар “Тунамал өгөөн” ХХК-ийн “Уурагт цай”-г экологийн цэвэр бүтээгдэхүүн, “Хатан мээж хайрхан” ХХК-ийн “Бэлгийн багц”-ыг стандартын шаардлага хангасан сав баглаа, боодолтой бүтээгдэхүүн, “Энхжин хүнс” ХХК-ийн “Энхжин хэвийн боов”-ыг хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, “Даянбайх” ХХК-ийн “Даршилсан ногоо”-г шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгаруулсан байна.

         

“Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн дахин үргэлжлүүлж, ням гараг хүртэл зохион байгуулна.

Холбоотой мэдээ