Хөлбөмбөгийн холбоо хүүхэд хамгааллын сургалт зохион байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо (АХБХ)-ноос “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдах болсон нөхцөлд “хүүхэд хамгааллын сургалт”-д зайлшгүй хамрагдсан байх шаардлага тавьдаг.
Энэ
шаардлагад нийцүүлэн Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ноос “Д” зэрэглэлтэй дасгалжуулагч нарт зориулж дээрх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад хөлбөмбөгийн клубүүдээс 14 дасгалжуулагч хамрагдсан байна.
Сургалтад
хамрагдсан дасгалжуулагчид ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан аж.