БУЛГАН: Хүн ам энэ оны эхний сард өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн хүн ам энэ он гарсаар өмнөх оны мөн үеийнхээс өссөн байна.
Иргэний бүртгэлд шинээр төрсөн 62 хүүхэд бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс
16-гаар буюу 25,8 хувиар өсжээ. Хүн амын цэвэр өсөлт 32-оор нэмэгдсэн байна.
Мөн өнгөрсөн сард 111 хүн тус аймагт шилжин иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 22,5 хувь өссөн үзүүлэлт
гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.