Сэлэнгэ аймгийн хэмжээнд 43000 орчим хүүхэд сургууль, цэцэрлэгт сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-01 12:58:23

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2016-2017 оны шинэ хичээлийн жилд нийтдээ 43000 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт сурч хүмүүжих ажээ.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн нийт 34 сургуульд 18000 орчим хүүхэд, 38 цэцэрлэгт 25000 гаруй хүүхэд суралцаж байна. Харин энэ жил суурь боловсрол эзэмшихээр 2200 орчим хүүхэд 1-р ангид  элсчээ. Энэхүү 2016-2017 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд нийт 1600 орчим хүүхэд төгсөх ангид элсэн суралцаж байгаа аж.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ