БУЛГАН: ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ХААИС-д оюутан сургана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/: Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ энэ сарын эхээр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ХААИС-д зочилж албан уулзалт хийсэн юм. Энэ үеэр хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх талаар хамтран ажиллах санал солилцсон байна.
Ирэх хичээлийн жилд Булган аймгаас таван оюутан тус их сургуульд сургахаар тохиролцож, элсэлттэй холбоотой ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
ОХУ-ын Буриад Улсын ХААИС
90 жилийн түүхтэй, ОХУ-ын анхны их сургуулийн нэг бөгөөд манай улсын их, дээд
сургуулиудтай хамтын ажиллагаатай юм. Тус аймгаас ОХУ, Беларусь улсад оюутан сургадаг бөгөөд энэ жилээс БНСУ-д мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөж байна.