СҮХБААТАР: 670 иргэн шилжин ирж, 640 иргэн явжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-02 15:25:25

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд тус аймагт 670 иргэн шилжин ирсэн бол 640 иргэн шилжин явжээ. Шилжин ирэгсдийн тоо урд онуудаас цөөрсөн үзүүлэлттэй байгаа нь цар тахлын хөл хориотой холбоотой хэмээн мэргэжлийн байгууллага тайлбарлаж байна.

Төрөлт, нас баралтыг тооцолгүй зөвхөн шилжилт хөдөлгөөнөөр авч үзвэл, Сүхбаатар аймгийн хүн ам 30-40 иргэнээр нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс шинээр шилжин ирэгсдийг уриалахаас илүү одоо орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа иргэдээ өөр тийш шилжин явуулахгүй байхад анхаарч ажиллана гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байна. Ингэхдээ нэн тэргүүнд амьдрах таатай орчныг нь бүрдүүлэхийн тулд залуу гэр бүлийг хямд орон сууцаар хангах зорилгоор шинэ хорооллыг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг дэмжин ажиллана гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.

ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд энэ онд тус аймагт улсаас нэг тэрбум төгрөгийг хуваарилсан бол орон нутаг нэмэлтээр 600 орчим сая төгрөгийг төсөвлөжээ. 

Холбоотой мэдээ