ХӨВСГӨЛ: Яруу найрагч Ц.Гончиг "Хөх цом"-ын эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-03 15:28:49

Хатгал  /МОНЦАМЭ/.  "Хөх сувд" мөсний баяраар "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржав агсны нэрэмжитХөх цомяруу найргийн наадмыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Наадамд 40 яруу найрагч шүлгээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 12 найрагч Далай ээжийн толин цэнхэр мөсөн дээр шүлгээ уншиж, шилдгүүдээ тодрууллаа. Наадмын тэргүүн байрт Ц.Гончиг, дэд байрт Ш.Бадамрагчаа, гутгаар байрт  Г.Хашбаатар шалгарсан бол тусгай байрын шагналыг Н.Долгорсүрэн, Э.Хишигсүрэн нар хүртлээ.





Яруу найрагч Ц.Гончиг "Болор цом-40" наадамд "Хайрын зовлон яг ямар вэ" шүлгээрээ тавд шалгарч байсан юм.   

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул “Болор цом” наадмын 2015 оны эзэн, яруу найрагч Баттөрийн Мягмаржав хүнд өвчний улмаас таалал төгссөн юм. 


Утга зохиолын хүрээнийхэн дундаа “Дархад Мийгаа” хэмээн нэрлэгдсэн түүний шүлгүүдээс Хөвсгөлийн зэрлэг жимс, уулсын хөг аялгуу үнэртдэг гэж үзэг нэгт нөхөд нь хэлдэг ажээ.

Холбоотой мэдээ