Хятадын батлан хамгаалахын төсөв энэ онд 7.2 хувиар өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-06 10:57:59

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ энэ онд үндэсний батлан хамгаалах салбартаа зарцуулах төсвийн зардлыг  7.2 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 


Энэ тухай ням гарагт эхэлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганд танилцуулсан төв, орон нутгийн 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан болон 2023 оны төв, орон нутгийн төсвийн төсөлд дурджээ. 


“Энэ онд үндэсний батлан хамгаалах салбарын зардлын хэмжээг 1.5537 их наяд юаньд ( 224.79 тэрбум орчим ам.доллар) хүргэнэ” гэж баримт бичигт дурдсан байна. 


2022 онд Хятад улс батлан хамгаалахын зардлыг 7.1 хувиар нэмэгдүүлж, 1.451 их наяд юань (229.07 тэрбум орчим ам.доллар), 2021 онд 6.8 хувиар өсгөж 1.356 их наяд юаньд (209 тэрбум орчим ам.доллар) хүргэж байжээ. 

Холбоотой мэдээ