СҮХБААТАР: БНСУ-ын Пусан хоттой хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг БНСУ-ын Пусан хоттой хамтран ажиллана. Тодруулбал, Пусаны хөгжлийн агентлагаар дамжуулан Баруун-Урт суманд барьж буй Соёл амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд боловсон хүчин бэлтгэх, туршлага, арга зүйн зөвлөмж өгөх зэрэг асуудлаар цаашид үе шаттай хамтран ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд УИХ-ын
гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчийн хамт БНСУ-ын
Пусан хотод ажиллаад иржээ.
Пусан хотын эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирагч И Сён Квонтой уулзаж,
хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
"Баруун-Урт" Соёл амралтын хүрээлэн нь нийт 9,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд урлаг соёл, спортын талбай, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж бүхий томоохон бүтээн байгуулалт юм. Одоогоор хүрээлэнгийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэж байна.