ХОВД: “Нийгмийн эрүүл мэнд ба мэдээлэл сургалт сурталчилгаа” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-09 17:43:07

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүд "Дэлхийн эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан  “Нийгмийн эрүүл мэнд ба мэдээлэл сургалт сурталчилгаа” сэдэвт аян зохион байгуулж байна. 
Иргэдэд  эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой энэхүү аяны хүрээнд сургалт хийж буй.

Өнөөдөр "Жаргалан" өрхийн  эрүүл мэндийн  төв дээр болсон сургалтад 20 гаруй иргэн хамрагдаж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.  
“Нийгмийн эрүүл мэнд ба мэдээлэл сургалт сурталчилгаа” аян энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ.     


Холбоотой мэдээ