ӨНӨӨДӨР: Ойн салбарын Үндэсний чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-20 06:08:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм:

08.00-11.30 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн салбарынхны “Эмчээ сонсъё” уулзалт болно. Мөн “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаар ЭМЯ-наас хэвлэлийн бага хурал зарлажээ.

09.00 цагт: “Туушин” зочид буудалд: Дэлхийн ойн өдрийг угтан ”Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VI хурал болно. Утас: 9666-0394.

09.00 цагт: “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” (Зайсан)-д: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” үндэсний чуулганыг угтсан эхний хэлэлцүүлэг хуралдаан “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудал” сэдвээр болно. 

10.00 цагт: ШУА-д: Дэлхийн усны өдрийг угтан “Монгол орны ундны усны чанарын судалгаа-Ногоон хөгжлийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурал болно.

09.00-12.30 цагт: Засгийн газрын XI байрны “Инноваци” танхимд: Олон улсын шүүгч нараас туршлага судлах хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Канад улсын Алберта мужийн Хааны дээд шүүхийн ерөнхий шүүгч Мэри Моро болон бусад мужийн ерөнхий шүүгч нар оролцоно. Утас: 8989-2022.

08.30-11.00 цагт: “Миллениум Плаза” төвд: Хүүхэд хамгааллын ШҮГЭЛ төслийг нийслэлийн Баянзүрх дүүргээс эхлүүлж буй талаар мэдээлнэ. Утас:9011-0009.

15.00 цагт: “Блю Скай” зочид буудалд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв байгуулах талаар ЭМЯ, БШУЯ, ХНХЯ-наас хамтарсан уулзалт зохион байгуулж байна. 






 

Холбоотой мэдээ