Томск хотын төлөөлөгчид ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСОХУ-ын Томск хотын түүх, соёл, урлаг салбарын төлөөллөөс бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй “Авто аяны баг” Увс аймагт хүрэлцэн ирлээ.
Тэд Увс аймгийн удирдлагуудтай уулзаж, аялал жуулчлал, соёл урлагийн чиглэлээр хамтран ажиллах, боловсролын салбарт гадаад хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх, Томскийн их сургуульд хөнгөлттэй нөхцлөөр оюутан суралцуулахх талаар санал бодлоо солилцсон байна.
Аяллын багийн хөтөлбөрт Улаангом хоттой танилцах, Увс нуур болон байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх, аймгийн “Ойрад” театрын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийх, адуучдын баяр үзэж сонирхох зэрэг хэд хэдэн ажлууд багтжээ.
Томск хотын төлөөлөгчид Увс аймагт 3 хоног аялаад буцах аж.
Увс аймаг Б.Батхүү