ЗАВХАН: Улсын төрөлжсөн олимпиадад Дэвшил сургууль тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-20 15:25:16

Улиастай/МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааг 3 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 13 судлагдахууны 45 төрлөөр Улиастай сумын Лаборатори Чандмань-Эрдэнэ сургууль дээр зохион байгууллаа.  


Олимпиадад ерөнхий боловсролын 29 сургууль болон мэргэжлийн боловсролын сургуулийн 450 гаруй багш, 1200 суралцагч оролцлоо. Ийнхүү Улиастай сумын Дэвшил сургуулийн багш, суралцагчид нийт 19 медалийг хүртэж аймагтаа тэргүүлжээ.

Харин Тосонцэнгэл сумын I сургууль нийт 18 медалиар хоёрдугаар байрыг, Тосонцэнгэл сумын II сургууль, Улиастай сумын ЧЭЛС сургуулиуд 17 медаль хүртэж гуравдугаар байрыг, Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль дөрөвдүгээр байр, Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль тавдугаар байрыг тус тус эзэлжээ.


Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Түвшинжаргал олимпиадыг ивээн тэтгэж, эхний байрт шалгарсан багш, суралцагчдад шагнал гардууллаа гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв.


 

Холбоотой мэдээ