ХЭНТИЙ: Сурагчдад зориулсан үнэгүй утас суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-20 17:27:24
Хэнтий /МОНЦАМЭ/ Чингис хотын Ерөнхий боловсролын сургуулиуд "Би энд байна" утастай боллоо.
Тодруулбал, хичээл сургуульдаа гар утасгүй явдаг сурагчид, орой үдэш, шаардлагатай үед аав8 ээж, ар гэр лүүгээ ямар ч сүлжээнд хязгааргүй, үнэгүй ярих боломжтой болж байгаа юм. Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд Хэрлэн сумын Засаг даргын санаачилгаар Чингис хотын дөрвөн ерөнхий боловсролын сургуульд энэхүү утсыг байршуулжээ.
Энэхүү үүрэн телефоны утас, дугааруудыг Жи мобайл ХХК шийдвэрлэсэн аж.
Холбоотой мэдээ