ХОВД: "Азтантай автобус" аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-22 17:14:35

Жаргалант /МОНЦАМЭ/.  Хот хоорондын зорчигч, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэвел" ХХК үүсэн байгуулагдаад 20 жил боллоо.  

Энэ хугацаанд тус компанийн зүгээс иргэдийн ая тухтай зорчих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийг 5-6 удаа хийсэн байна.

Түүнчлэн Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумын чиглэлд болон Увс аймгийн хэд хэдэн суманд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг нээсэн нь тухайн орон нутагт зорчих иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

Энэ жил  "Ач буян трэвел" ХХК нь байгууллагын 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан зорчигчдод зориулсан  "Азтантай  автобус" аяныг эхэлж, 2024 он хүртэл бүтэн жилийн турш зохион байгуулахаар болжээ.   

Тус компанийн чиглэлд үйлчлүүлсэн автобус бүрээс нэг азтан үнэ төлбөргүй зорчих эрх хожихоос гадна, жилийн турш тус компаниар үйлчлүүлсэн зорчигч бүр супер сугалаанд ороцох эрхтэй болно. Супер сугалааны азтанууд ирэх наймдугаар сард тодорч, гадаадад аялах эрх, бусад бэлгээр шагнуулах аж.

Азтантай автобус” аяны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.  Тус аяны эхний азтанууд хэдийнэ тодорсон гэж албаны эх сурвалжууд хэллээ.

"Ач буян трэвел" ХХК нь Ховд, Увс аймгийн иргэдэд хамгийн олон жилийн туршлагатай жолооч нараар тав тухтай, найдвартай, хурдан шуурхай, үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн. Цаашид мөн бүх төрлийн тээврийн хэрэгслийнхээ тоог нэмэгдүүлэн хүчирхэг бааз суурьтай, жуулчин тээврийн стандартыг хангасан, зах зээлд хөрвөх чадвартай, харилцагч үйлчлүүлэгч нартаа ээлтэй,  шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилго дэвшүүлжээ. 


Холбоотой мэдээ