Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-24 13:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг 9 дүүргийн хүнсний 431 дэлгүүрээр борлуулж байна.


Нөөцийн махны түгээлтийг саадгүй, шуурхай явуулах зорилгоор бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжийн түгээлтийн 43 тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрөл олгожээ. Цаашид нөөцийн махны хүртээмжийг нэмэх зорилгоор сүлжээ дэлгүүрийн тоог наанадаж 50-иар олшруулахаар төлөвлөж байгааг НЗДТГ-аас мэдээлэв.


Нөөцийн мах худалдан борлуулах явцыг нийслэлийн ХААГ, МЭГ, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хянаж байгаа аж. 

Холбоотой мэдээ