Хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-27 07:28:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бруней Даруссалам Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс, Шведийн Хаант Улс, Израил Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Оманы Султант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс, Бахрейны Хаант Улс, Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Латви Улс, Бүгд Найрамдах Ангол Улс, Украин Улс, Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нартай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг нь хүлээн авав.


Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин уулзалтуудын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, чингэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллахын төлөө байгааг тэмдэглэв.


Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ харилцан нотлов.


Холбоотой мэдээ