Мандах, Хатанбулаг сум энэ жил төвийн эрчим хүчинд холбогдоно

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-09-04 15:39:39

Эдүгээг хүртэл төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсан Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сум байнгын эрчим хүчтэй болох цаг ойртож байна.

Өнгөрөгч наймдугаар сард Мандах сумын зэсийн орд Цагаансуваргаас Хатанбулаг сум руу чиглэсэн 120 км-ийн 35 квт-ийн хүчин чадалтай агаарын шугамын барилгын ажлыг Багануурын “ЗӨБЦТС” төрийн өмчит компани дуусгаж хүлээлгэн өгсөн.

Харин Цагаан суваргаас Мандах сум хүртэлх эрчим хүчний агаарын шугамыг гүйцэтгэгч компани мөн л дуусгаж хүлээлгэн өгсөн бол одоо зөвхөн “МАК” ХХК-ийн Оюутолгойгоос Цагаа суварга руу чиглэсэн 160 км агаарын шугамын ажил хүлээгдэж байна.

Дашрамд дурдахад дээрх асуудлаар тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Ерөнхий сайд болон Эрчим хүчний ажил хариуцсан хүмүүстэй уулзаж эрчим хүчний шугамыг энэ ондоо багтааж шийдвэрлэх талаар санал солилцож тодорхой шийдэлд хүрчээ.

Мөн  “МАК” ХХК  дээрх хоёр сумыг гэрэл цахилгаантай болгох асуудлыг энэ ондоо багтааж шийдвэрлэх болсон талаар хариу өгсөн байна. Хэрэв энэ ажил дуусвал дээрх хоёр сум төвийн эрчим хүчинд холбогдох боломжтой юм.

Х.Эрдэнэбулган 

 

Холбоотой мэдээ