Өндөр барилга байгууламжаас аврах ажиллагааны сургалт дадлага хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-03-28 13:25:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги хамтран “Нисдэг тэргээр хот суурин газар өндөр хийц, барилга, байгууламжаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалт дадлагыг зохион байгууллаа.


Сургалт дадлагыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Олон улсын санхүүгийн төв”-ийн шинээр барьж байгаа барилга дээр хийж, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмнэлгийн яаралтай тусламжийн багийн хамтын ажиллагааг сайжруулж, ур чадварыг дээшлүүлсэн юм.

Сургалт дадлагад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх багийн бүрэлдэхүүн, НОБГ-ын Аврах ангийн аврах бүлгийн бүрэлдэхүүн хамтран оролцжээ.


Холбоотой мэдээ