ТӨВ: Ноолуур 130-135 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-28 15:27:30

Зуунмод /МОНЦАМЭ/ Тус аймагт 3 дугаар сарын 28-ны байдлаар ноолуур килограмм нь 130-135 мянган төгрөгийн үнэтэй байна. Аймгийн хэмжээнд жилд 500-600 тонн ноолуурыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Цаашид ноолуурын үнэ нэмэгдэж 150 мянга хүрэх магадлалтай байгаа аж.

Энэ хаврын тухайд дунджаар 500 орчим тонн ноолуур авна. Ихэнх суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор борлонгийн хорогдол их гарсан нь ноолуурын хэмжээ буурахад нөлөөлж байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн жил 1 628 958 толгой ямаа тоолуулсан.

Холбоотой мэдээ