АРХАНГАЙ: Нийт нутгаар 11 см хүртэл цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-03 11:25:40

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 1, 2-ны өдрүүдэд цас орлоо. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны мэдээлж буйгаар өнөөдөр өглөөний 08.00 цагийн өртөө, харуулын мэдээгээр бүх сумын нутгаар 1-11 см цасан бүрхэц тогтжээ.


Өчигдөр Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Жаргалант, Хашаат, сумын нутгаар 0.0-0.6 мм, өнгөрсөн шөнө Тариат, Булган, Өндөр-Улаан, Хангай, Хашаат, Цахир сумын нутгаар 0.0-0.2 мм цас орсон байна.


Энэ сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраас хур тунадас орох ба салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ