ХОВД: Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэсэн авто замын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-12 11:31:55

Жаргалант /МОНЦАМЭ/. Шинэ сэргэлтийн бодлого, зорилтуудын хүрээнд Ховд аймагт үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөсөн.

Одоогийн байдлаар "Шинэ Ховд" үйлдвэрлэл, технологийн паркийн авто замын хөрс хуулах, трассын чиг сэргээх ажил хийж байна. Энэ нь үйлдвэрлэлд зориулсан бетон хучилттай хүнд даацын авто зам бөгөөд замын трассын хувьд явган хүний зам, ногоон байгууламж инженерийн шугам сүлжээ, авто зам байхаар тусгажээ.   

Үйлдвэрлэл, технологийн паркийн нийт зам нь 15 километр. Энэ жилийн тухайд 5 километр зам барина. Тус ажлыг "Оффрөүд таван богд" ХХК гүйцэтгэж байна. Тухайн компани нийгмийн хариуцлагын хүрээнд Үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын талбайд байгаа хог хаягдлыг цэвэрлэж, тухайн газрыг нөхөн сэргээж байна гэж “Шинэ Ховд" баруун бүсийн хөгжлийн корпорациас мэдээллээ. 

"Шинэ Ховд" үйлдвэрлэл, технологийн парк нь арьс шир, ноос ноолуур гэх мэт малын гаралтай түүхий эд, бусад төрлийн түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай. Тус үйлдвэрийн цогцолборыг улсын төсөв, төсөл хөтөлбөр, бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр барьж байгуулах юм.    

Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ хавар эрчимжүүлэх бөгөөд
зарим үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байнаЭнэхүү парк ашиглалтад орсноор орон нутагт ажлын байр шинээр бий болно.   


 

Холбоотой мэдээ