Азийн эрдэмтэд ногоон хөгжлийн асуудлаар чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-09-06 14:00:25

Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улсын ШУА, БОАЖЯ, ГХЯ, БСШУСЯ хамтран маргааш “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Азийн бүсийн олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.


Тус холбоо нь Ази, Австрали тивийн 30 гаруй орны 34 шинжлэх ухаан, технологийн академи, нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэн, гишүүн байгууллага, эрдэмтэн судлаачдынхаа хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2012 онд байгуулагджээ. Монгол Улсын ШУА энэхүү холбооны идэвхитэй байгууллагын нэгэн бөгөөд манай ШУА-ийн Ерөнхийлөгч нь холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм.

Азийн бүсийн энэ удаагийн хуралдаанд Монгол Улс, БНСУ, ОХУ, БНХАУ, Балба Улс, Бангладеш, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, БНТУ-ын 60 гаруй эрдэмтэн судлаач оролцож, 15 илтгэл хэлэлцүүлнэ.

Хурлын нээлтэд БОАЖ-ын Сайд Д.Оюунхорол, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ёо Хан Ким нар оролцож үг хэлэх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ