Эрхүү чиглэлд явах галт тэрэгний хуваарийг нэмлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрхүү чиглэлд явах галт тэрэгний цагийн хуваарийг энэ оны тавдугаар сарын нэгнээс нэмж байна.
Тодруулбал, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг тавдугаар сарын нэгнээс эхлэн Мягмар, Бямба, Ням гарагуудад Улаанбаатараас 15.22 цагт явж, Эрхүү хотод Лхагва, Ням, Даваа гарагийн 10.18 цагт хүрнэ. Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг мөн өдрөөс эхлэн Даваа, Мягмар, Баасан гарагуудад Эрхүү хотоос 02.57 цагт /Москвагийн цагаар/ явж, Улаанбаатар хотод Мягмар, Лхагва, Бямба гарагийн 06.38 цагт ирэх юм.
Тасалбарыг https://eticket.ubtz.mn/ вэб сайт, УБТЗ Тасалбар – UBTZ ticket АПП, 1900-1949 Төмөр замын лавлахаас онлайнаар захиалах боломжтой.