ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Нийт зээлдэгчийн 85 хувь зээлээ бүрэн барагдуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-25 17:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан сүүлийн 14 жилд нийт 8403 төсөлд 1,011 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс энэ оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар нийт зээлдэгч ААН-ийн 85 хувь нь 735,3 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан байна. Мөн 4 дүгээр сарын 23-ны байдлаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас:

  • шууд зээл авсан 912,
  • банкаар дамжуулан зээл авсан 346 зээлдэгчийн
  •  210,2 тэрбум төгрөгийн 1258 идэвхтэй зээлдэгч байна.

Эдгээр 1258 идэвхтэй зээлдэгчийн 438 буюу 34,8 нь муу зээлдэгчийн ангилалд байна. Тодруулбал, сангаас шууд зээл авсан 374 төслийн 107 тэрбум төгрөг, банкаар дамжуулсан 64 төслийн 43,4 тэрбум төгрөгийн зээл уг ангилалд байна. Үүнийг оноор харьцуулбал:

  • 2020 оноос өмнө 317 ААН-ийн 145,7 тэрбум төгрөг
  • 2020 оноос хойш 57 ААН-ийн 4,7 тэрбум төгрөг  

Муу зээлдэгчийн ангилалд байгаа дээрх төслүүдэд ЖДҮ-ийн газрын Хууль тусгай активын хэлтсээс дараах ажиллагааг хийж байна. Үүнд:

  • Шүүхийн шатанд 33 зээлдэгчийн 25,6 тэрбум
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд78 зээлдэгчийн 36,3 тэрбум
  • Прокурорт шилжүүлсэн 3  зээлдэгчийн 2,3 тэрбум
  • Эрүүгийн цагдаагийн газарт 1 зээлдэгчийн 1,2 тэрбум
  • Зээлдэгч нас нөгчсөн 3 зээлдэгч 163,4 сая төгрөг
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлж буй 5 зээлдэгчийн 612,8 сая
  • Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт явуулсан 31 зээлдэгчийн 13,4 тэрбум төгрөг,
  • Шүүх рүү шилжүүлэх 136 зээлдэгчийн 34,5 тэрбум
  • Ажиллагаанд байгаа 113 зээлдэгчийн 8,6 тэрбум төгрөг,
  • Эрэн сурвалжилж буй 9 зээлдэгчийн 4,4 тэрбум төгрөг.

2023 оны эхний 4 сарын байдлаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс 18,7 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаагийн 6,0 тэрбум төгрөг муу зээлдэгчдээс төвлөрүүлжээ.

Холбоотой мэдээ