АРХАНГАЙ: Бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 13.5 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-26 15:45:21

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ оны 3 дугаар сард бараа үйлчилгээний үнэ өмнөх сартай харьцуулахад 0.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 13.5  хувиар тус тус өссөн байна.


Өнгөрсөн 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 338 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 98 (29.0%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөж, 3 (0.9%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 237 (70.1%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байв.


Тухайлбал, өмнөх сарынхаас адуу, үхрийн мах, өндөг, хоол амтлагч, кетчуп, цагаан будаа, нийтийн халуун усны төлбөр, далайн байцаа, будаа агшаагч зэрэг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 0.2-31.0 хувиар өсжээ.

 

Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 11 (3.3%) нэрийн бараа, үйлчилгээний үнэ буурч, 197 (58.3%) нэрийн бараа үйлчилгээний үнэ өсөж, 130 (38.5%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ