АРХАНГАЙ: Нийт бэлчээрийн 8.8 хувийг отрын бүс нутаг эзэлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, цаг хүндэрсэн үед ашиглах зорилгоор аймгийн хэмжээнд 14 сумын 330,9 мянган га талбайг 2024 онд орон нутгийн тусгай хэрэгцээний сумын отрын бүс нутгаар тогтоосон.
Энэ нь аймгийн нийт бэлчээрийн
талбайн 8.8 хувийг эзэлж байгаа бөгөөд 2023 оныхоос 65.0 мянган га бэлчээр
буюу 19 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Хашаат сумын 9, Хотонт сумын 4, Цэнхэр сумын 2 өрх бусад аймгийн нутагт удаан хугацаагаар отроор суурьшиж байна.
Одоогийн байдлаар бусад аймаг, сумын нутгаас Архангай аймагт отроор өвөлжинө гэсэн албан хүсэлт ирээгүй байгааг аймгийн ЗДТГ-ын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн мэдээллээ.