АРХАНГАЙ: Талх, нарийн боовны үйлдвэрлэлт 39.9 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-24 11:31:41

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 8 сард 26.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.6 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай олборлох аж үйлдвэрийн үйлдвэрлэл голлон нөлөөлсөн байна.


Өөрөөр хэлбэл, нийт үйлдвэрлэлтийн 58.9 хувийг уул уурхай олборлолт, 13.6 хувийг хүнс ундааны, 0.4 хувийг хэвлэлийн, 11.0 хувийг дулааны эрчим хүчний, 3.9 хувийг усан хангамж, хог хаягдал, 0.2 хувийг модон эдлэлийн, 12.0 хувийг бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл эзэлж байна.

 

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аймгийн аж үйлдвэрлэлт, борлуулалтын хэмжээ эрс өссөн дүнтэй. Аймгийн Статистикийн хэлтсээс жил бүрийн эхний 8 сарын байдлаарх үзүүлэлтийг гаргажээ. 2022 оны эхний найман сард 4847.0 сая төгрөгийн борлуулалттай байсан бол 2025 оны эхний найман сард 28,115.6 сая төгрөгийн борлуулалттай гарчээ.

 

Харин аж үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн жилийн мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, талх 4.3 хувиар, нарийн боов 35.6 хувиар, бялуу 20.5 хувиар, савласан цэвэр ус 91.1 хувиар, хэрчсэн гурил 24.8 хувиар, ааруул 54.7 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.  

Холбоотой мэдээ