Баян-Өлгийн Булган суманд хурдан тархацтай малын халдварт өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-07 14:47:39

Баян-Өлгий аймгийн Булган сумын бог мал тахлын шинжтэй өвчинд нэрвэгдээд эхэлсэн байна.

Малчид нь Ховд аймгийнхантай айл хөрш нутагладаг энэ сумын Улаанхус, Цүнхэл багуудын мал сүрэгт энэ өвчин хурдан тархсан тул 1500 орчим толгой малд устгал хийж, тус газруудад хорио цээр тогтоож эхэлсэн байна. Аймгийн Засаг даргаас тусгай захирамж гарган, хязгаарлалт, хөл хорионы ажлыг маш хариуцлагатай хийхийг холбогдох байгууллага, иргэдэд үүрэг болгов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нарын хүмүүс өчигдрөөс тус аймагт хүрэлцэн ирж, уг өвчний тархалтыг зогсоох шуурхай арга хэмжээ авч эхэллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ