ДОРНОГОВЬ: Тавантолгой-Ханги чиглэлийн нүүрсний тээвэр гурав дахин нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг дахь Ханги хилийн боомт 2002 онд байгуулагдсан. Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн хүрээнд Ханги хилийн боомтын өргөтгөл шинэчлэлийн зураг төсвийн ажлыг Засгийн газрын хэмжээнд гүйцэтгэж байгаа аж.
Ханги хилийн боомтоор өнөөдрийн байдлаар өдөрт 250-300 машинаар нүүрсний экспортыг гүйцэтгэж буй. Ханги-Тавантолгой хүртэлх 470 км хүнд даацын авто зам барих концессын гэрээний дагуух бүтээн байгуулалт энэ намар дуусч уг замыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хилийн боомтын өргөтгөл шинэчлэлийн зургийн дагуу бүтээн байгуулалт өрнүүлж, хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Тавантолгой-Ханги чиглэлийн нүүрсний тээвэр гурав дахин нэмэгдэх тооцоог албаныхан гаргажээ.