Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-28 12:02:25
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн технологийн болон дагалдах байгууламж, түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажлын нээлт өнөөдөр боллоо.


Тус үйлдвэрийн ажлыг 4 багцад хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд 1-р багцын ажил 80 хувьтай явж байна. Өнөөдөр 2, 3-р багцын ажил ийнхүү эхэллээ. Газрын тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Норинко” групп шалгарсан бөгөөд Дорнод аймаг дахь Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх юм.


Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.



Холбоотой мэдээ