ХОВД: Буянт голын хог хаягдлыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-01 16:49:05

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд амьдарч буй иргэн, айл өрхүүд  Буянт голоо түшиглэн  жил бүр зусланд гарч ил задгай хог хаяснаас байгаль орчин бохирдож байна.


Мөн зуны улиралд гол дагуу амарч, зугаалж буй иргэд хог хаягдлыг зориулалтын цэгт хүргэхгүй байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг юм. 


Одоогийн байдлаар Буянт голын усны түвшин бага, зарим салаа хэсэгт усгүй, хатаж ширгэх үзэгдэл ажиглагдаж байна. Иймээс Ховд аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд "Буянт голоо цэвэрлэх" уриалга (челленж) гаргажээ.  Энэхүү уриалгад өнөөдөр "Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК, "Шим-Ус" орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хамт олон нэгдэж, Буян голын дагуу хог цэвэрлэж, голын ширгэсэн хэсгийн хог хаягдлыг  түүж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх ажил зохион байгууллаа.


Эх газарт үүссэн хог хаягдал салхинд хийсч, гол усаар дамжин байгаль орчныг бохирдуулж,  цаашлаад газрын доройтол, цөлжилтийг нэмэгдүүлэх болсон. Хүрээлэн буй орчны бохирдолыг багасгахад хүн бүрийн оролцоо чухал учраас "Буянт голоо цэвэрлэх" уриалгыг цаашид үргэлжлүүлнэ. Өнөөдрийн өөрсдийнхөө төлөө бус ирээдүйнхээ төлөө хогоо түүж, эх дэлхий Буянт голоо хайрлан хамгаалахыг зохион байгуулагчид уриаллаа. 

Холбоотой мэдээ