ИТХ иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-07 18:09:06

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар аймгийн Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзан төр иргэний хамтын ажиллагааг цаашид хэрхэн хангаж, үр ашигтай хамтран ажиллах, төрийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах боломжийн талаар ярилцлаа.

ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар энд хэлсэн үгэндээ, төсвийн хүндрэлтэй байгаа үед орон нутагтаа хөрөнгө оруулалтыг татах асуудал, ОУ-ын төсөл, тусламжийн байгууллагуудын үйл ажиллагааг аймагтаа татах нь чухал байгаа бөгөөд төсвийн хямралтай энэ үед татвар төлөгчдийн нэг төгрөгийг ч болов үр дүнтэй зүйлд зарцуулах хэрэгтэй байгааг онцолж байлаа. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлтэй хамтран төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртлаас ангижруулах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих зэрэгт иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно гэдгээ хэлж байлаа.

Уулзалтанд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 18 төрийн бус байгууллагын тэргүүн болон гишүүд оролцож явуулж буй үйл ажиллагаа цаашдын зорилтоо танилцуулж санал бодлоо солилцов. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ