ДОРНОГОВЬ: Улс, бүсийн тэмцээнээс 60 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн спортын
баг тамирчид 2022 онд 20 томоохон
уралдаан, тэмцээнийг аймагтаа зохион байгуулж, нийт 280 багийн 4300
гаруй тамирчин
оролцжээ. Улс, бүсийн тэмцээнээс 60 медаль,
аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 410 медаль хүртэж, 2022
онд тамирчдын амжилтыг ахиулахад зориулж 31,1 сая төгрөгийн дэмжлэгийг орон нутгаас үзүүлсэн байна.
Нутаг орныхоо болон улсынхаа нэрийг тив, дэлхийн тавцанд цуурайтуулж амжилт гаргасан тамирчид болон “Морин хуур-XXXV” улсын уралдаанд амжилттай оролцсон багш, хүүхдүүдийг "Нээлттэй Дорноговь" чуулга уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нар шагнаж урамшуулжээ.
Аймагтаа спортын төрлүүдийг жигд хөгжүүлэхэд анхаарч спортын бүх төрлийг дэмжин 2022 онд нийт 22 спортын холбоо клуб, 23 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилласан байна.