ДОРНОГОВЬ: "Номт даншиг" ХХК-ийн баг улсын аваргын тэмцээнд түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд болсон Монгол Улсын аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээний тэргүүн байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай "Номт Даншиг" ХХК-ийн баг хоёр түрүүлжээ.
Тус тэмцээнд түрүүлснээр Дорноговь аймгийн "Номт Даншиг" ХХК-ийн баг улсын аваргын гурав дахь түрүүгээ хүртэж байгаа аж. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 120 багийн 960 гаруй харваач гурван өдрийн турш цэц сорин өрсөлдсөн байна.
Харин
хоёрдугаар байрт Монгол Улсын
үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн Хийморь баг, гутгаар байрт
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул Монгол Улсын мэргэн Т.Сонинбаатар ахлагчтай
"Их Эрхэт Говь" ХХК-ийн баг тус тус шалгарчээ.