ХОВД: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 150 орчим хүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-11 16:47:27

Жаргалант /МОНЦАМЭ/.  Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр тохиодог.

Энэхүү өдрийг угтан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн мэдлэг олгох сургалт" зохион байгууллаа. 

Өнөөдрийн сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын төлөөлөл оролцов.  

Ховд аймгийн хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 150 орчим хүн ажиллаж байна. Сургалтын үр дүнд оролцогчид хувь хүний хөгжил, өөрийгөө болон хамт олноо хайрлах арга ухаанд суралцахаас гадна Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэ мэдлэгтэй болох юм.     

Холбоотой мэдээ