Гэр цэцэрлэгт гүний худаг барьж өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЯпоны Мацүдониши ротари клубээс Баянзүрх дүүргийн 6 дугаар цэцэрлэгийн Хужир булан дахь салбарт гүний худаг барьж хүлээлгэн өгчээ.
Одоогийн байдлаар 90 хүүхэд хамрагддаг бөгөөд ойр орчим худаг байдагүй тул усны бэрхшээлтэй байжээ. Долоо хоногтоо нэг удаа 23 тонн ус худалдаж авдагч хүрэлцдэггүй, цэцэрлэгийн ажилчид саваар нэмж зөөх тохиолдол гардаг байсан аж. Тиймээс Мацүдониши ротари клуб гүний худаг барьж өгсөн байна. Ингэснээр цэцэрлэгийн ундны усны асуудлыг шийдэхээс гадна ойр орчмын айлууд энэхүү худгаас 24 цагаар усаа авах боломж бүрдэж байгаа юм. Гүний худгийг хүлээлгэн өгөх ажиллагаанд Мацүдониши ротари клубын ерөнхийлөгч болон гишүүд, цэцэрлэгийн багш удирдлагууд оролцлоо. Мөн үеэр хүүхэд багачуудад тоглоом, хичээлийн хэрэгсэл бэлэглэв.
Ч.Ариунболд