СЭЛЭНГЭ: Оршуулгын газрыг сонгож, моджуулах ажлыг өрнүүллээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-15 10:32:47

Сүхбаатар/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд болон зарим төрийн байгууллага, банк хамтран Үхэрчийн аманд байршилтай оршуулгын газрыг сонгож, моджуулах ажлыг өрнүүлсэн байна.


Дээрх газруудыг моджуулах ажлыг хамтран хийж буй гол зорилго нь үзэл суртал, шашин шүтлэгээс үл хамааран хайрлах хүндлэх сэтгэл дээр нэгдэн нас барсан иргэдээ хүндэтгэж байгаа явдал аж.

 

Цаашид 2 жил тутамд оршуулгын газрын эргэн тойрныг моджуулах болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

 

Энд улиас, агч, хайлаас зэрэг моддыг тарьсан аж. Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулагч 8 байгууллагаас 7 хоног бүр хуваарийн дагуу услах, арчлах ажлыг зохион байгуулж байхаар тогтжээ. 

Холбоотой мэдээ