СЭЛЭНГЭ: Улиас, хайлаас, гацуур, шинэс модны ач холбогдол

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-19 10:53:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Тэрбум мод” хөдөлгөөний тэргүүн магнайд Сэлэнгэ аймаг манлайлан голлох үүрэгтэйгээр оролцож байна.

Түүнчлэн аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тарьц, суулгац нийлүүлэгч аймаг гэдгээ зарлан түүнийгээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ утгаар зарим модыг хаана, хэрхэн тарих, мөн иргэд, байгууллага ихэвчлэн тарьдаг улиас, хайлаас, гацуур, шинэс модны талаар мэргэжлийн хүний үгийг хүргэе.

 

-Та хашаандаа ямар мод таривал тохиромжтой вэ?

 

-Тухайлбал улиас нь 20 орчим метр өндөр ургадаг мод юм. Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг байна. Тус мод нь элсэрхэг хайргатай үржил шим муутай хөрсөнд ч ургаж чаддаг, чийгэнд тэсвэртэй гэдгээрээ онцлогтой ажээ.

Мөн титэм нь навч томтой учир утаа тоос татах, чимээн шуугиан намсгах, ус хөрс хамгаалах нэн их ач холбогдолтой аж. Мөн намгархаг газар тарихад илүү тохиромжтой юм байна.


-Хайлаас мод нь манай орны нөхцөлд хамгийн тэсвэртэй түргэн ургадаг байна. Хайлаас нь өнгө үзэмж сайтай сайн энерги өгдөг мод гэдгээрээ онцлогтой юм.


-Гацуур нь 20 м гаруй өндөр ургадаг. Мөнх ногоон мод. Хөнгөн элсэрхэг хөрсөнд дуртай, сайн ургадаг байна.

 

-Шинэс 25 м гаруй өндөр ургадаг шилмүүстэй мод юм. Энэ нь хөрс голдоггүй, гэрэлд дуртай ажээ.

Хүн бүр байгаль хамгаалагч байж, “Тэрбум мод” тарьж байгалиа бүтээе” гэсэн уриатай ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ