ТӨВ: “Найз байя” аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-19 19:15:05

Зуунмод /МОНЦАМЭ/ "Найз байя" үндэсний аяны нээлт өнөөдөр Төв аймагт боллоо. Аяныг дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 8-ныг хүртэл үндэсний хэмжээнд хүүхдийн оролцоотой өрнүүлж байгаа бөгөөд Зуунмод сумын гэр бүл, ЕБС-ийн болон Төв аймаг дахь Политехник коллежийн 200 гаруй суралцагч оролцлоо.

Тус үйл ажиллагааны талаар Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Отгоноос тодрууллаа.


Үе тэнгийн дээрэлхэлт далд байдлаар их явагддаг. Иймд “Найз байя” аяныг хүүхдийн эрх, хүүхэд хамгаалалд иргэн бүр чухал оролцоотойг хүүхэд, эцэг, эхчүүдэд, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн өмнө үүрэг хүлээж буй насанд хүрсэн хүн бүр ойлгож, тэдний хандлагыг өөрчлөх, тэдэнд хүний эрхийн мэдрэмжтэй, хүүхэд хамгааллын бодлого хөтөлбөрийг танилцуулах, хүүхэд хүүхдээ дээрэлхэж дарамтлах асуудлыг таслан зогсооход хамтдаа уриалах зорилгоор зохион байгуулж байна.

-Аяны хүрээнд ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?

-“Найз байя” нэгдсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, илтгэлийн уралдаан, “Үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, үр дагавар,түүнийг хэрхэн даван туулах талаар зөвлөмж контент, “Байгаагаар нь хүлээн зөвшөөрье” сургалт, эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн сургалт зохион байгуулах, “Буухиа тэмцээн”, “3х3 сагсны тэмцээн” зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Холбоотой мэдээ