ХӨВСГӨЛ: Тариалалт 75 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-22 10:44:42

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил 18016 га-д үр тариа, 338 га-д төмс, 232 га-д хүнсний ногоо тариална. Өнөөдрийн байдлаар 15,2 мянган га-д үр тариа үүнээс 15 мянган га-д улаан буудай, 89 га-д төмс, 5 га-д хүнсний ногоо тус тус тариалж, хаврын тариалалт 75 хувьтай байна.

Тус аймгийн Тариалан, Эрдэнэбулган, Рашаант, Их-Уул суманд үр тариаг 70 гаруй аж ахуйн нэгжийн 400 гаруй иргэн, хүнсний ногоог 600 иргэн нийт 1000 орчим хүн энэ жилийн тариалалтыг хийж байна.

Энэ жил тариаланчид орон нутгийнхаа үр тариа, төмсийг 100 хувь, хүнсний ногоог 50 хувь хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ