ДАРХАН-УУЛ: Дулааны цахилгаан станцын бүрэн зогсолт 25-ны өдөр дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-22 14:49:24

Дархан /МОНЦАМЭ/. Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК энэ сарын 22-25-ны өдрүүдэд бүрэн зогсолт хийж, 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах, уурын шугам, тэжээлийн усны шугам зэрэг байнгын ажиллагаатай байдаг тоног төхөөрөмжүүдийн засвар, үйлчилгээг эхлүүллээ.




Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК нь өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 480 гаруй ажилтан 328 ажлыг 38 бригад бүрэлдэхүүнтэй засварын ажлыг гүйцэтгэх аж.

Ингэснээр 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлын 60 хувийг хангана гэж үзэж байна. Дээрх өдрүүдэд хэрэглээний халуун усыг хязгаарлах тул иргэд оршин суугчдыг хүлээцтэй хандахыг уриалж байна.

Холбоотой мэдээ