Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-09 12:31:52

Нярайн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын ЭХЭМҮТ-ийн туршлагатай эмч нар сарын хугацаатай ажиллахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт  ирлээ.  

Тэд нярайн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эмч, их эмч нарыг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах ажээ.

ЭХЭМҮТ-ийн эмч нар ажиллах энэ хугацаандаа аймгийн ЭМГ-аас аймгийн хэмжээнд хүүхэд, нярайн эмч, сум тосгоны эмч нарыг дөрвөн ээлжээр сургалтанд хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх аж.

Өнөөдөр тус сургалтын эхний ээлж зохион байгуулагдаж, аймгийн НЭ, Мандал сумын НЭ, Хөтөл хотын Сум дундын НЭ, Хушаат, Цагааннуур, Шаамар, Алтанбулаг сумдын ЭМТ-ийн эмч нар хамрагдлаа. Сургалтын чиглүүлэгч багшаар аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Ж.Ууганцэцэг ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ