ХӨВСГӨЛ: Үүрийн гол үерийн түвшнийг даван үерлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-31 10:13:56

Мөрөн /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эх авдаг Дэлгэрмөрөн голын усны түвшин олон жилийн дунджаас 5-60 см-ээр их, Үүрийн гол үерийн түвшнийг даван үерлэсэн байна.

Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин 5-15 см-ээр хэлбэлзэж, хугацааны эхээр олон жилийн дунджаас 5-30 см-ээр ахиу, сүүлээр олон жилийн дунджийн орчим байна.

Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-20 см-ээр ахиу байна.



Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо элбэг байх тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон борооны хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар уруйн үер буух магадлал их байгаа аж.

Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ