УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-31 14:54:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Тус хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “УИХ нь нэг танхимтай байх ба 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулах саналыг хэлэлцэн дэмжсэн юм. 


Нэгдсэн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, үгээ хэлсэн. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүнээс 62 нь дэмжсэнээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа. 

Холбоотой мэдээ