ХЭНТИЙ: Бяцхан сурагчид аймгийнхаа өнгө үзэмжид хувь нэмрээ орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-31 17:30:06

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн Ц.Эрдэнэчимэг багштай 1е ангийнхан эрдмийн баяраа тэмдэглэлээ. Тэдний эцэг, эхчүүдийн санаачилгаар Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойн бүтээн байгуулалт, өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулж, Баатруудын гудамжинд хун цэцэг тарилаа.

Ангийн багш Ц.ЭрдэнэчимэгБяцхан шавь нар минь нийгэмдээ зөв үлгэр дуурайлал болж үсэглэлийнхээ баярыг тохиолдуулан Чингис хотдоо өнгө үзэмж нэмэхээр гэр бүлийнхэнтэйгээ, найзуудтайгаа цэцгийн мандал байгуулж байна. Тэд мандлын цэцэг тарихдаа зүгээр ч нэг цэцэг сонгоогүй хун цэцэг сонгожээ. Энэ цэцэг яг л хүүхэд шиг энхрий, гоё үзэмжтэй, олон салаа цэцэг гардаг, арчлаад л байвал өнгө нэмээд л байдаг билэгшээлтэй цэцэг юм. Хүүхдүүдэд багаас нь бүтээлч, байгаль орчиндоо ээлтэй, хөдөлмөрч занг сургах үүднээс ийнхүү цэцгийн мандалтай болохыг дэмжсэн эцэг, эхчүүддээ талархал илэрхийлье. Энэ зуны амралтаар бид цэцгээ усалж, арчлах үүргийг хүлээж байгаа” хэмээн ярилаа.

Эрдмийн баярыг бүтээлчээр угтаж, бүтээлчээр хандаж байгаа тус ангийнхан жил бүр тухайн газартаа цэцэг тарих аж. Хотын захиргааны зүгээс тэдэнд талархал илэрхийлж батламж гардуулжээ. 




Холбоотой мэдээ