Нийтийн тээврийн үйлчилгээ хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-06-01 11:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл явах бөгөөд хүүхдүүдэд үнэгүй үйлчилж байна.


Мөн Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа дуусах цаг буюу 21:30 цагаас долоон чиглэлд  долоон автобус үйлчилгээ үзүүлэх юм. Тодруулбал,

“Цэцэг” төв-Хайлааст

“Цэцэг” төв-Дүүхээ дэлгүүр

МУБИС /хойд/-Ханын материал

“Ард” кино театр-Орбит

“Ард” кино театр-Нисэх

Сүхбаатарын талбай-Улаанхуаран

Сүхбаатарын талбай-Шархад чиглэлд үйлчилнэ.


Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дээрх зураглалын дагуу  үйлчилгээ үзүүлэх юм.


Холбоотой мэдээ